“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
2019 оны арванхоёрдугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Харин 2020 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нуурын мөс зузаарч нэг метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан нийт 38 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө.
Аврагчид дөрвөн өдөр, гурван метрийн гүн, нэг метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.