Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд "Эрдэнэс силвер ресурс" бус толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах уу

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд "Эрдэнэс силвер ресурс" бус толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах уу

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Байнгын хорооны хуралдааны үеэр тэтгэврийн зээлийн талаарх судалгааг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрбээр “Арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн 112 мянга нь гурав хүртэл сая төгрөгийн, 142 мянга нь дөрөв хүртэл сая төгрөгийн буюу нийт зээлтэй иргэдийн 90.6 хувь нь зургаан сая хүртлэх төгрөгийн зээлтэй байна. Харин 22 мянган иргэн зургаан сая болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Мөнх-Оргил нар тэтгэврийн зээл тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарахтай холбоотойгоор мэдээлэлд ойр байдаг хэсгийнхний ойр дотныхон зээл авсан уу гэдэг хардлага нийгэмд байна. Зөвлөмж гарснаас хойш хэдэн хүн, хэдэн төгрөгийн зээл авсан гэдгийг тодорхой болгож хардалтад цэг тавих хэрэгтэй гэв. 

Дээрх асуултад ХНХ-ын сайд С.Чинзориг “Нийгэмд тийм халдлага, сэрдлэгэ байгаа.  Үүнд хариулт болох нэг тоо хэлье. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 31-ний байдлаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 775 тэрбум байсан. Харин оны төгсгөлд  758 тэрбум төгрөг болж, нэг сарын дотор 17 тэрбум төгрөгөөр буурсан. Тэгэхээр тэтгэвэр барьцаалсан зээлийн хэмжээ нэмэгдэх биш харин ч буурсан нь дээрх хардлагад хариулт болох байх. 

ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаас хойш давуу байдлаа ашиглан ойр тойрныхон нь зээл авсан гэдгийг тогтоох хэцүү. Нэгдүгээр сарын 1-нээс хойш тэтгэвэр барьцаалсан зээлийг бүрэн зогсоосон” гэдэг хариулт өглөө. 

Харин "Эрдэнэс Монгол" компанийн санхүү хариуцсан захирал бондын асуудлаар хариулт хэлэхдээ Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Эрдэнэс силвер ресурс" бонд гаргах боломжгүй. Харин толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах боломжтой гэж үзсэн" хэмээв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэг сарын хугацаанд 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан. Ингэж огцом өсөх шалтгаан юу байв. Мэдээлэл алдагдсан юм биш үү.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард тэтгэврийн зээл авсан иргэдийн судалгааг аваад чуулган дээр танилцуулъя.  

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ. 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ 2020-01-08

“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 2020-01-08

Малчдын төлөө - Малын хулгайчдыг овог нэр удам угсаагаар нь зарлая! 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд "Эрдэнэс силвер ресурс" бус толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах уу 2020-01-08

"Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно" 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо 2020-01-08

Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй 2020-01-08

“Эрдэм транс” ХХК 120 автобусны арлын дугаарыг сольсон байж болзошгүй гэв 2020-01-08

МИАТ-ийн нислэгийн тариф 44 хүртэл хувиар буурчээ 2020-01-08