МИАТ-ийн нислэгийн тариф 44 хүртэл хувиар буурчээ
Монгол Улсын Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн албан даалгаврын үр дүнд "МИАТ" ТӨХК-ийн нислэгийн тийзийн үндсэн үнийг долоон хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан байна.
Хямдарсан чиглэлүүд:
- Сөүл чиглэлд 1.252.500-864.900 төгрөг болж 32-37 хувиар,
- Бусан чиглэлд 1.100.800-773.800 төгрөг болж 35 хувиар,
- Хонгконг чиглэлд 1.481.700-1.035.800 төгрөг болж 44 хувиар,
- Берлин чиглэлд 2.389.800-2.061.500 төгрөг болж 20 хувиар /2020.01.19-ний өдрөөс мөрдөж эхлэх/ тус тус буурчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.