Жорж Флойдын дүү цагдаагийн балмад зан үйлийг зогсоохыг уриалжээ

Жорж Флойдын дүү цагдаагийн балмад зан үйлийг зогсоохыг уриалжээ

 АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдах үеэрээ нас барсан Африк гаралтай Америк иргэн Жорж Флойдын дүү цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг хязгаарласан хууль батлахыг хууль тогтоогчдод уриалжээ.

Филониз Флойд цагдаагийн байгууллагын шинэтгэлийн асуудлаарх Конгрессын сонсголын үеэр ийнхүү хэлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Ж.Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовин баривчлах үедээ амьсгалж чадахгүй байгаагаа хэлж байгааг нь үл тоомсорлон хүзүүн дээр нь ес орчим минут өвдөглөсөн бөгөөд өнгөт арьст эрэгтэй уг явдлын дараа нас баржээ. Тухайн үед замын хажуугаар явж байсан хүмүүс дүрс бичлэг хийж, нийгмийн сүлжээнд байршуулснаас хойш орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн юм.

“Ийм бичлэг үзэх бүрд надад ямар хэцүү санагддагийг үгээр хэлж чадахгүй байна. Би насан туршдаа бахархаж явсан том ахаа ээжээсээ тусламж гуйн нас барж буйг харлаа. Би цөхөрч байна. Би өнгөт арьст хүмүүс ямар ч шалтгаангүйгээр амиа алдах бүрд зовж шаналдаг. Энэ бүхнийг зогсоогоосой хэмээн та бүхнээс хүсэж байна” гэж Ф.Флойд хэлжээ.  

Мөн уг сонсголд Ж.Флойдыг нас барсны дараа Калифорнид өрнөсөн жагсаалын үеэр бууны суманд өртөн нас барсан Холбооны хамгаалалтын албаны алба хаагч Дейв Патрик Андервудын эгч оролцжээ. Анжела Андервуд Жейкобсын хувьд цагдаагийн балмад зан үйл, арьс өнгөөр ялгаварлах явдлыг бүх хүнд ашиг тустай байдлаар шийдэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

АНУ-ын Конгрессын гишүүд цагдаагийн байгууллагын шинэтгэлийн талаарх саналуудыг судалж байгаа бөгөөд зарим муж улс, хотын захирагчид холбогдох өөрчлөлтүүдийг хийж байгаа ажээ. Мөн төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд энэ тухай шинэтгэлийн багцыг танилцуулсан бөгөөд санал хураалт энэ сард болох төлөвтэй байна. Түүнчлэн Сенатын танхимын Бүгд найрамдах намын гишүүд шинэтгэлийн багц боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ойрын хугацаанд танилцуулах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ иргэдийнхээ дунд сүргийн дархлаа тогтсон эсэхийг судална 2020-06-11

Дүүжин зам төслийн ажлын баг бэлтгэл ажлыг хангана 2020-06-11

Канадын олон мянган иргэн тэтгэмжийн мөнгөө буцааж өгнө 2020-06-11

Нурсултанаас ирсэн дөрвөн иргэн онгоцондоо "суулт" хийжээ 2020-06-11

Нур-Султанаас ирсэн 3 хүнийг ХӨСҮТ-д байрлуулсан байна. 2020-06-11

Жорж Флойдын дүү цагдаагийн балмад зан үйлийг зогсоохыг уриалжээ 2020-06-11

Холливудын киностудиудад зураг авалт хийхийг нь зөвшөөрчээ 2020-06-11

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-06-11

Цар тахлын үр дагаваруудыг урьдчилан тооцоолсон тайланг танилцууллаа 2020-06-11

Бразил “COVID-19” цар тахлын голомт болоод байна 2020-06-11

Америкийн Amazon корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. 2020-06-11