Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Мексикт лхагва гарагт коронавирусний халдварын 4883 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 129184-т хүрчээ. Тус улсад өдөрт халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

"Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 708 хүн нас барснаар нийт 15357 хүн нас барлаа" гэж Мексикийн Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Засгийн газрын мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн бодит тоо албан ёсны үзүүлэлтээс өндөр байж болзошгүй ажээ.

Reuters” агентлагийн мэдээллээр, Латин Америкт халдварын улмаас нас барсан хүний тоо энэ сарын 10-ны байдлаар 70 мянга давжээ. Тус бүс нутгийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Бразилд 40 мянган хүн халдвараар нас барсан бөгөөд Мексик, Перу, Чили, Колумбид халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Латин Америкийг цар тахлын шинэ голомт болсныг мэдээлсэн бөгөөд тус орнуудад 1.45 сая хүн халдвар авч, 70792 хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Канадын олон мянган иргэн тэтгэмжийн мөнгөө буцааж өгнө 2020-06-11

Нурсултанаас ирсэн дөрвөн иргэн онгоцондоо "суулт" хийжээ 2020-06-11

Нур-Султанаас ирсэн 3 хүнийг ХӨСҮТ-д байрлуулсан байна. 2020-06-11

Жорж Флойдын дүү цагдаагийн балмад зан үйлийг зогсоохыг уриалжээ 2020-06-11

Холливудын киностудиудад зураг авалт хийхийг нь зөвшөөрчээ 2020-06-11

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-06-11

Цар тахлын үр дагаваруудыг урьдчилан тооцоолсон тайланг танилцууллаа 2020-06-11

Бразил “COVID-19” цар тахлын голомт болоод байна 2020-06-11

Америкийн Amazon корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. 2020-06-11

халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ. 2020-06-11

Ахмад настнууд халдвар авах нь их байна 2020-06-11