БНСУ-ын аяллын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдийн анхааралд
БНСУ-д аялалын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж аялалын виз мэдүүлнэ.
- Олгох хүрээ: – 90 хоног хүртэл хугацаагаар БНСУ-д аялах, БНСУ-аас нисэх онгоц, усан онгоцонд дамжиж суух зорилгоор тус улсын хилээр нэвтрэх тохиолдолд
- Визний төрөл (Хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа) Богино хугацааны виз: 3 сар/90 хоног, хоёр удаагийн дабль виз: 6сар/90 хоног, олон удаагийн виз: 1 жил, 3 жил, 5жил/90хоног
<Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт> |
1. Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг 2. Гадаад паспорт/хуулбар 1 хувь 3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх) 4. Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилийн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захиралаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх) Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтэр (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх) Бусад : Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(E-9 ангиллал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулгыг мэдүүлэх (банкны гүйлгээний баримт, эх хувь) 5. Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгосон байх) – 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхдийн хувьд төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбарын хамт) ※ 18-аас доош насны, 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө. 6. Оршин суух ангиллаа өөрчлөх боломжгүй тухай тодорхойлолт |
Мөн дээрх гэрлэлтийн лавлагаа, цагдаагийн газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт зэрэг материалыг виз мэдүүлэх хугацаагаа дөхүүлж байгаад авах шаардлагатай. Учир дээрх бичиг баримтууд хугацаатай байдаг тул хэт эрт бэлдсэнээр виз мэдүүлгийн газраас хугацаа нь дууссан хэмээн буцаах магадлалтайг анхаарна уу.
Сануулга: Виз мэдүүлэхээсээ өмнө заавал албан ёсны виз мэдүүлгийн газраас зөвлөгөө авна уу
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.