БНСУ-д бакалавр, магистрын зэрэг хамгаалсан иргэн мульти виз хүсэх боломжтой

БНСУ-д бакалавр, магистрын зэрэг хамгаалсан иргэн мульти виз хүсэх боломжтой

БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй) олон удаагийн виз хүсэх боломжтой байдаг. Мульти виз мэдүүлэхийн тулд дараах материалыг бүрдүүлэн виз мэдүүлэх боломжтой.

<Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт>
1. Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг
2. Гадаад паспорт/хуулбар 1 хувь
3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх)
4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
– Дипломын хуулбар, дүнгийн жагсаалт, бусад улсад оршин сууж байсан визний хуулбар, хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар эсвэл хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа
5. Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх)

Анхааруулга: Виз мэдүүлэхээсээ өмнө БНСУ-ын албан ёсны виз мэдүүлгийн газарт хандан зөвлөгөө авна уу

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.