БНСУ-ын тал гадаадын иргэдийг сэрэмжлүүлж байна

БНСУ-ын тал гадаадын иргэдийг сэрэмжлүүлж байна

ГХЯ, ЭМЯ-ны мэдэлэллээр шинэ коронавирусний COVID-19 халдвар БНСУ-д хурдацтай тархаж 22-ны байдлаар халдварын тохиолдлоор 433 хүн бүртгэгдээд байна. 

Тус улсад өчигдөр COVID-19 халдвараар хоёр дахь хүн нас барлаа. Тэрээр 55 настай БНСУ-ын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь тогтоогдсон байна. Өвчтөнийг өдөр 16:00 цагийн үед Пусаны эмнэлэгт хүргэж ирсэн боловч биеийн байдал нь огцом муудаж 18:00 цагийн үед нас баржээ. Өчигдөр өглөөний байдлаар Пусан хотод COVID-19 халдвараар 57 настай эмэгтэй, 19 настай эрэгтэй хоёр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. БНСУ-ын Засгийн газар халдварын голомт болоод буй Тэгү хотыг аюултай бүс нутгаар зарлан бүхий л үйл ажиллагааг авч ажиллаж байна.


Мөн Жэжү хотод БНСУ-бн иргэн, 20 настай хүн буудалд ажилладаг эмэгтэйгээс вирусний халдвар авсан нь илэрчээ. Тэрбээр энэ сарын 13-16-нд төрсөн нутаг болох Тэгү хот руу яваад ирсэн болохыг нь тогтоогоод байгаа юм. Одоогоор түүний ажилладаг "WE" зочид буудлыг хаагаад байна. 

БНСУ-ын Засгийн газар халдварын голомт болоод буй Тэгү хотыг аюултай бүс нутгаар зарлан бүхий л үйл ажиллагааг авч ажиллаж байна. Тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа болон аялал,албан хэргээр яваа гадаадын иргэдийг 1339 дугаарт холбогдож халдвараас сэрэмжлүүлэхийг анхааруулж байгаа аж. 


Зураг дээр манай улсын ГХЯ-наас гаргасан олон улсын хэмжээнд коронавирусний халдвар, тархалт, тохиолдлыг 2 дугаар сарын 21-ний байдлаар харуулсан мэдээллийн график. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.