БНСУ-д корона вирусийн халдвар авсан 1595 иргэн байна
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 334-өөр нэмэгдэж нийт 1595-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 6, Дэгү хотод 307, Дэжөн хотод 3, Улсан хотод 2, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 4, Өмнөд Гёнсан мужид 2 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 57990 (+4437) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 35298 (+3722) иргэний хариу сөрөг гарч, 21097 (+381) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 24 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 12 иргэн нас барсан. Одоогоор 1559 (+334) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.