САЙХАН МЭДЭЭ: Монгол цаа бугын тоо толгой нэмэгджээ

САЙХАН МЭДЭЭ: Монгол цаа бугын тоо толгой нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсад цаа бугын тоо толгой 2019 оны эцсийн байдлаар 2636 болж нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 240-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Монгол Улсад 1970-аад оны сүүлээр цаа бугын тоо толгой тогтмол байсан ч эвэр болон мах зэргээс нь шалтгаалж 2007 оны байдлаар 926 тоо толгойгоор цөөрөөд байсан юм. Улмаар 2016 он гэхэд ердөө 2000 тоо толгой үлдээд байсан билээ.

Цаа буга нь дэлхийн төдийгүй Монгол Улсын “Улаан ном”-д устаж буй төрөл зүйлийн жагсаалтад багтдаг амьтан юм. Харин эрчимтэй хамгаалах бодлого баримталсны дүнд 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдсээр байна.

Одоогоор цаа буга маллан амьдардаг 90 орчим өрх Хөвсгөл аймагт бий гэсэн судалгаа бий.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.