Б.Жаргалсайхан: Өөрийнхөө төлөө амьдар...

Б.Жаргалсайхан: Өөрийнхөө төлөө амьдар...

Энд тэнд тааралдсан хүн бүхэн шахуу л "Жагаа сонгуульд нэр дэвшинэ биз. Дэмжинэ" гэх юм. Залуусыг харж байхад "Муу Жагаа ах минь олон жил үнэн юм ярилаа, одоо УИХ-д оруулна" гэх хандлага цухалзана. Ерөнхийдөө бол муу Жагаа ахынхаа амьдралыг өөд татан УИХ-д оруулах гээд байгаа юм шиг. Энэ нөхдөөс юу дутах вэ та гэцгээх.

Үнэндээ бол Б.Жаргалсайханд ажлаас их юм алга. 100 жил наслахгүйгээ мэдэх учраас 1000 жилийн хүнс бэлдэж өөрийгөө хордлогод оруулахгүйгээ мэднэ. Туйлын зорилго бол УИХ-д сонгогдох явдал биш л дээ. Харин тэр намайг дэмжих гээд дал мөр алгадан баярхсан нөхдийг дэмжмээр байгаа юм.

Шулуухан хэлэхэд чи өөрийнхөө төлөө намайг дэмжиж болно. Түүнээс биш миний төлөө намайг дэмжих нь зохимжгүй зусардалт харагдана. Өөрийнхөө төлөө сонголтоо хийж сур залуусаа. Миний сонгуульд дэвших, дэвшихгүй байх нь сонин биш. Улс төр бол сонирхолтой буцалсан халуун сэдэв, үзэхгүй байхын аргагүй холимог тулаан юм. Сонирхолгүй байсан бол мань мэт нь сийрсэн малгайгаа духдуулаад далайн эрэг дээр элсэн байшин бариад сууж байхгүй юу.

Б.Жаргалсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.