2008 оны сонгуулиар мөнгө амласан нь БУРУУ байсныг С.Баяр хүлээн зөвшөөрөв
Улстөрчид төрд эрх мэдлээ хадгалахын тулд бэлэн мөнгө амлаж, тараах нь эдийн засагт асуудал дагуулдаг талаар олон жил л ярьцгааж байна. Тэгвэл Ерөнхий сайд асан Санжийн Баяр 2008 оны сонгуулиар бэлэн мөнгө амласан нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч жиргэсэн байна.
Түүний үгийг хүргэе.
“Буруугаа хүлээе! 2008 оны сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги? Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон. Тэрнээс хүүхэд, хөгшчүүлийн тэтгэмжийг нэмэх санаа, үйлдэл "бараан дурсамж" арай биш байх. Тэр үед эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа арай сайжирсан. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй” гэсэн байна.
Сануулахад, 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 сонгогдож байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.