Д.Хаянхярваа: Цаашид ОУВС-тай тулж ажиллах шаардлагатай
Монгол Улсын парламент тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан нь ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү, зогсох уу гэдэг асуултыг авч ирээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Анх би тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ярих үед сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, маш сайн судалж үзэх ёстой гэдгийг хэлж байсан. ОУВС-гийн хөтөлбөр, саарал жагсаалт, эргэн төлөгдөх өр, зээл гээд олон асуудал бий. Энэ бүхнийг судалж, тооцоо судалгаагаа хийсэн байх гэж бодож байна. Цаашид ОУВС-тай тулж ажиллах шаардлага гарна. Харин ОУВС хөтөлбөрөө зогсоох вий. Зогсоохгүй юм аа гэхэд хөрөнгө, мөнгө нь орж ирэхгүй гацах вий гэх болгоомжлол байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.