Хууль төрөхийн өмнө: Гэр бүл болоход ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ болно

Хууль төрөхийн өмнө: Гэр бүл болоход ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ болно

Монгол Улсын хэмжээнд нийт гэр бүлийн 20 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн баримт бий. Тухайлбал, 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.

Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарсан байна.

Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлагатайг харуулж байна.

Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг Засгийн газраас шинэчлэн боловсруулжээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчийг хамгаалах, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж буй. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтыг танилцуулъя.
 

  • Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд хариуцсан газар нь гэр бүлийн боловсрол олгох, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх танхимтай байна.
     
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн боловсролыг сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын сургалтын хөтөлбөр, насан туршийн боловсролын хөтөлбөрийн агуулгад тусган хэрэгжүүлнэ.
     
  • Бүх шатны Засаг дарга нар угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулна.
     
  • Аливаа этгээд ашиг олох зорилгоор гэрлэлтийн асуудлаар зуучлалын ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
     
  • Гэрлэж байгаа хосууд гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулна. Гэрээнд хамт амьдрах, гэр бүл цуцлах үед хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, гэр бүлийн орлогоос ашиг хүртэх, эд хөрөнгө өмчлөх талаар тусгана.
     
  • Гэр бүлд бий болсон баялгийг тэгш хүртээнэ.
     
  • Гэрлэгсэд хамтын амьдралаа тогтвортой байлгах, эрүүл хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах, ургийн бичгийг хөтлөх, өвлүүлэх үндсэн үүргийг хүлээнэ.
     
  • Долоо болон түүнээс дээш настай хүүхдийн нэр, эцэг / эхийн нэрийг өөрчлөх бол түүний саналыг авна.
     
  • Хүүхдэд удам угсааг нь мэдүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг тайлбарлан таниулах, төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмших, амьдралын ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх үүргийг эцэг, эх хүлээнэ.
     
  • Үр хүүхэд нь эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зайлсхийсэн тохиолдолд гомдол гаргах эрхтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс IQ-аараа дэлхийд ЕСДҮГЭЭРТ бичигдэж байна 2020-01-16

Хууль төрөхийн өмнө: Ашиг олох зорилгоор гэрлэлт зуучлахыг хориглоно 2020-01-16

СОНГУУЛЬ-2020: Гишүүд цагаан сараар тойрогтоо ХЭВИЙН БООВ тараахыг хориглоно 2020-01-16

Цахилгааны үнээ нэмэх үү? Шарын голын нүүрсний уурхайн удирдлагууд тансаглалаа хумих уу? 2020-01-16

Ц.Содномцэрэн: Монгол Улс сонгуулийн бүх тогтолцоог туршиж үзсэн 2020-01-16

Хууль төрөхийн өмнө: Гэр бүл болоход ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ болно 2020-01-16

МСНЭ-ийн 69 жилийн ойн өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ. 2020-01-16

Г.Занданшатар: Энэ зууны дунд гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулж чадна 2020-01-16

Төв цэнгэлдэхийн газар Э.Бат-Үүлийн үед эзнээ олсон бололтой 2020-01-16

Нэг бог хулгайлбал ТАВ ХҮРТЭЛ ЖИЛ хорих хууль батлагдлаа 2020-01-16

Д.Хаянхярваа: Цаашид ОУВС-тай тулж ажиллах шаардлагатай 2020-01-16