Холбооны эрх баригчид 2003 оноос хойш анх удаа цаазын ялыг сэргээнэ

Холбооны эрх баригчид 2003 оноос хойш анх удаа цаазын ялыг сэргээнэ

Холбооны эрх баригчид 7 дугаар сарын дундуур цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байгаа тухай АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлжээ.

The Washington Post” сонины мэдээлснээр, хамгийн сүүлд холбооны эрх баригчид 2003 онд ялын дээд хэмжээг гүйцэтгэж байжээ. Хорь орчим жил завсарласны дараа цаазын ялыг ийнхүү сэргээх тухай өнгөрсөн оны 7 дугаар сард  хэвлэлүүд мэдээлж байсан аж. 

Холбооны 4 хоригдолд цаазын ял гүйцэтгэх өдрийг товлохыг АНУ-ын ерөнхий прокурор Уильям Барр Шоронгийн холбооны товчоонд үүрэг болгосон байна. Эдгээр 4 хоригдлыг хүүхдийн амь хөнөөсөн хэрэгт буруутгасан бол 2 нь мөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна. 

Тийнхүү цаазын ялыг 7 дугаар сарын 13, 15, 17 болон 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд гүйцэтгэхээр товложээ.

Өмнө нь зөвхөн Жоржия, Миссури, Техас муж улсуудад хоригдлуудад бэлдмэл өгөх замаар ялын дээд хэмжээг гүйцэтгэхийг зөвшөөрдөг байжээ. Тухайн эм бэлдмэлийг их тунгаар хэрэглэх үед хэрэгтэн амьсгал хураадаг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.