Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна

Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.17/ цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардуулж өглөө. Учир нь, Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр мэргэжлийн хяналт болон онцгойгийн зарим албан хаагчдад орон сууцны батламжийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн үнийн саналыг нь харна. Хэт өндөр үнэтэй байвал шаардлагад нийцэхгүй. Өмнө нь хэлсэн, урьдчилгаа төлбөр дээр уян хатан хандана. Хүү зургаан хувиас илүүгүй байна гэж үзэж байна. Харин хүнд нөхцөлд нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулна. Өмнө нь орон сууц авч байгаагүй хүнд олгоно. Эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, гаалийн ажилчид хамрагдана. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа иргэдээс хамруулна. Би хамруулах чиглэлийг өгсөн. Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан 111 хүнийг эмчлээд байна 2020-06-17

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө 2020-06-17

ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ 2020-06-17

ОХУ-ын 17 бүс нутаг Ялалтын парадаас татгалзжээ 2020-06-17

Элчин сайд Я.Ариунболд Канад, Монголын парламентын найрамдлын бүлгийн уулзалтад оролцов 2020-06-17

Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна 2020-06-17

Цар тахал дэлхийн эдийн засагт сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүндрэл үүсгэнэ 2020-06-17

Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив 2020-06-17

Нийслэлийн өмчид 7.2 тэрбумын дэд бүтцийн төвүүдийг бүртгэж авав 2020-06-17

Тайваньд байгаа иргэд БОДИТ МЭДЭЭЛЭЛ хүлээж байна 2020-06-17

Гадаадын иргэн, харьяатын газарт ирсэн 60 өргөдлөөс 49-ийг шийдвэрлэжээ 2020-06-17