Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив
![Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив](http://olnodo.com/media/post/2020-06/nqxeu9T7kJLoV4kbxk0P6M5YBSGMeLKw3mC0TWIs.jpeg)
Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд Москва хотноо хүрэлцэн очжээ.
Улаан талбайд энэ сарын 24-нд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монгол Улсын бие бүрэлдэхүүнийг ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ил-76 онгоцоор Москва хотноо хүргэсэн байна.
Covid-19 цар тахалтай холбоотой хойшлуулсан баярын жагсаалыг 6 дугаар сарын 24-нд зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд оролцохыг урьсан юм.
Монголын бие бүрэлдэхүүн 3 удаагийн шинжилгээгээр Covid-19 халдваргүй болох нь тогтоогдож энэ сарын 15-наас ОХУ-ын БХЯ-ны харьяа сувиллын газарт байрлан бэлтгэлээ эхэлжээ.
Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад 19 орны цэргийн алба хаагчид оролцох бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.