ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа 8000 хүрэхгүй шинэ халвар илэрчээ

ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа 8000 хүрэхгүй шинэ халвар илэрчээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 7843 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 553301 болж нэмэгдлээ гэж тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Тус улсад дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хойш анх удаа өдөрт 8000 хүрэхгүй тохиолдол илэрсэн нь энэ юм. Шуурхай штабаас мэдээлснээр, халдварын идэвхтэй тохиолдлын тоо 241481 болж буурчээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 31.8 хувь нь буюу 2494 нь шинж тэмдэггүй байсан байна.

Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 1065 нь Москва хотод, 680 нь Москва мужид, 238 нь Доод Новгород мужид, 273 нь Ханты-Мансийскийн өөртөө засах тойрогт үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.  Нэг өдрийн дотор 10036 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 304342 болсон байна. Шуурхай штабаас мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн 55 хувь нь эдгэрчээ. Халдвар тархсанаас хойш нийтдээ 7478 хүн нас барсан байна. Өнгөрсөн өдөр 194 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 8 сая 257 мянга давж, эдгэрсэн хүний тоо 4 сая 306 мянгад хүрлээ. 2020-06-17

“Covid 19”-н нөхцөл байдал дэлхий дахинд 2020-06-17

НҮБ-ын тэргүүн Солонгос хоорондын хэлэлцээг сэргээхийг уриаллаа 2020-06-17

Бүслэгдсэн атлаа ялалт байгуулсан Катар 2020-06-17

Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор 2000 гаруй хүн нас баржээ. 2020-06-17

ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа 8000 хүрэхгүй шинэ халвар илэрчээ 2020-06-17

ОХУ-д коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ 2020-06-17

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яагаад Герман дахь цэргийнхээ тоог цөөлөх болов. 2020-06-18

ДЭМБ гидроксихлорохины туршилтыг зогсоох шийдвэр гаргажээ 2020-06-18

Киргизын ерөнхий сайд асанд 18 жилийн хорих ял оногдуулав. 2020-06-18

Украйны Засгийн газар авлигын эсрэг стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ 2020-06-18