ОХУ-д коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ
Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнд бүтээсэн шинэ коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт лхагва гарагт ОХУ-д эхэллээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
“COVID-19”-ийн вакцинуудын эмнэлзүйн туршилтыг зургадугаар сарын 17-нд эхлүүллээ. Шингэн болон лиофилизаци гэсэн хоёр хэлбэрийн вакциныг судалгааг Москва хотын хоёр эмнэлэгт явуулна. Судалгаанд 38 хүнээс бүрдсэн сайн дурын хоёр бүлэг оролцоно” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.
Туршилтад хамрагдах боломжтой оролцогчид хоёр долоо хоногийн туршид сувиллын газарт ажиглалтад байжээ. Судалгаанд оролцож буй хүн бүрт журмын талаар, вакцины ашиг тус, эрсдэл, түүнчлэн туршилттай холбоотойгоор бие тавгүйрхэх зэрэг хүндрэл бэрхшээлийн талаарх бүх мэдээллийг танилцуулсан байна.
Вакцин хийсний дараа сайн дурынхан 28 хоногийн турш эмнэлэгт тусгаарлагдах бөгөөд эмч нар тэдний эрүүл мэндэд хяналт тавих аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.