47 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
![47 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав](http://olnodo.com/media/post/2020-06/B4qcRcbajvuirAtiKQC8hy2ms9ZrijsX6t02h8Jn.jpeg)
Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.
Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.