Беларусаас ирсэн дөрвөн жолоочоос халдвар илэрч, 16 хүн эдгэрлээ
![Беларусаас ирсэн дөрвөн жолоочоос халдвар илэрч, 16 хүн эдгэрлээ](http://olnodo.com/media/post/2020-06/fEZLAiYBg2ZG1CXDesc9zZNO9oGLgdVRIGI73S2Z.jpeg)
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.06.18/ нийт 363 хүнд шинжилгээ хийхэд 359 хүний сорьцод халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусын дөрвөн жолоочоос халдвар илэрлээ. Тэд 30-33 настай жолооч нар ба ХӨСҮТ-д авчирэх ажил эхэлсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 201, үүнээс 127 хүнийг эмчилж дараагийн шатны хяналтад шилжүүллээ. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээнд байна. Өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрч гарсан хоёр хүн нь хамгийн олон хоног буюу 66 хоног эмчлэгдлээ. Насаар ангилах юм бол 19-35 насны иргэд байна. Цэргийн сургуулийн оюутнууд ихэнх нь байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.