Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн Б/85 тоот тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.