Ким Жон Уны хувийн онгоц нислэг үйлджээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Ан-148 онгоц лхагва гарагт орон нутгийн цагаар 10.00 цагт тус улсын зүүн нутаг руу ниссэнийг нисэх онгоцны хөдөлгөөн ажиглагч Aircraft Spot сайтын мэдээллийг дурдан Ёнхап агентлаг мэдээлжээ. Ким Жон Уны хувийн онгоц тэр бүр нислэг үйлддэггүй тул ажиглагчдын анхааралд байнга өртдөг.
Онгоц зүүн хойд зүгийн чиглэлд нисэж, Умард Хамкён мужид дохио нь алга болсон байна. Нисэх онгоцонд хэн сууж явсан нь одоогоор тодорхойгүй ч нисэх онгоцны хөдөлгөөн ажиглах сайтын операторуудын тайлбарласнаар, нисэх онгоц Хойд Солонгосын удирдагчийн ордны зүг чиглэн нисэж байжээ.
Ким Жон Ун сүүлийн нэг долоо хоног олон нийтийн өмнө гарч ирээгүй. Нислэгийн чиглэлээс үзвэл нисэх онгоц зүүн эрэг дэх Синпо боомт хотод газардсан байх боломжтой. Синпо хотод шинэ төрлийн усанд шумбагч хөлөг барьж байгаа бөгөөд төгсгөлийн шатандаа орсон гэж ажиглагчид үзэж байгаа юм.
https://zindaa.mn/3a6j
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.