Өмнөд Солонгост халдварын ШИНЭ ГОЛОМТ нэмэгдэх хандлагатай байна
Өмнөд Солонгосын Өвчний хяналтын төвийн мэдээллээр тус улсад халдварын шинэ голомт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.
Тус улсад хоногийн хугацаанд коронавирусний 49 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 32 нь дотоодын тархалт эзэлж буй аж.
Сөүл хотын төвийн дүүргүүдэд халдварын тохиолдол илүү нэмэгдэж байна. Ялангуяа хүн ам ихээр төвлөрсөн хэсгүүдэд халдварын тохиолдол зонхилж буй аж.
Тус улсад шашны жижиг бүлэг, хүмүүсийн сайн дурын нэгдэл зэрэг нь халдварыг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа гэлээ.
Нийслэл Сөүл хотоос 160 км-ын цаана орших Дежон хотод сүмийн цугларалт, хүргэлтийн үйлчилгээ халдварын тархалтыг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа ажээ.
Сөүл орчмын бүс нутагт зөвхөн пүрэв гарагт л гэхэд хүргэлтийн үйлчилгээнээс 180 сэжигтэй тохиолдол илэрсэн бол жижиг сүмүүдийн цугларалтаас 119 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Тиймээс ард иргэдээ амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө тусгаарлан, зай барих дүрмээ тогтмол мөрдөхийг анхааруулжээ.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.