Ш.Алтантуяагийн хэргийг шийдвэрлэх Монгол-Малайз хамтарсан ажлын хэсэг байгуулна

Ш.Алтантуяагийн хэргийг шийдвэрлэх Монгол-Малайз хамтарсан ажлын хэсэг байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы үеэр Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Тэрбээр “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил боллоо. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэжээ. Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.