UFC-д Конор эргэн ирж, 40 секундэд яллаа

UFC-д Конор эргэн ирж, 40 секундэд яллаа

Өнөөдөр өглөө АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн явагдлаа.

Тэмцээний гол тулаанд жил гаруй хугацаанд тулалдаагүй Ирландын Конор МакГрегор Америкийн “Ковбой” Дональд Серронетой тулалдах болно. Конор нийт 25 тулалдаж, 21 ялсан бол Серроне 36 ялж, 13 ялагдсан.

Бооцоо тавигчдын бодлоор МакГрегорын ялалтын хувь 1,27 байгаа бол Серронегийнх 3,80 байсан. Мэргэжилтэн, шинжээч нар ч Конор ялна гэж үзэж байлаа.

Серроне хэдийгээр холимог тулааны таван рекордыг эзэмшдэг ч түүнд итгэл найдвар тавих хүн цөөхөн байлаа.

Конор тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр урьд өмнөхөөс өөр байлаа. Өрсөлдөгчөө тэр муулж, дайраагүй. Энэ нь ч ялна гэсэн итгэлтэй нь холбоотой байсан биз ээ. Серроне ч Конортой муудалцаагүй. Учир нь түүний хувьд Конортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь талархахаас өөр аргагүй.

Конор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт яг эрүүнд туссан. Нэмж цохиод ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Хуучин Конороос илүү болоод ирснээ харууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.