Дэлхий дахин коронавирусний шинэ аюултай үе шатанд орсныг анхааруулжээ
Дэлхий дахин коронавирусний цар тахлын дэгдэлтийн шинэ аюултай үе шатанд орлоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт мэдэгджээ. "Өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар халдварын 150 гаруй шинэ тохиолдол илэрсэн тухай мэдээллийг ДЭМБ авсан. Эдгээр тохиолдлын тал орчим нь Хойд болон Өмнөд Америкаас илэрсэн бол Өмнөд Ази болон Ойрхи Дорнодоос мөн олон тохиолдол илэрчээ. Дэлхий дахин цар тахлын шинэ, аюултай үе шатанд байна гэж” тэрбээр хэлжээ.
“Олон хүн гэртээ байхаас залхаж байгааг би ойлгож байна. Түүнчлэн улс орнууд нийгэм, эдийн засгийн байдлаа сэргээхийг хүсэж байгааг нь ойлгож байгаа. Гэсэн ч вирус хурдацтай тархаж, үхлийн аюул дагуулсан хэвээр байна” хэмээн Тедрос ярьжээ.
Түүнчлэн улс орон, ард иргэдийг сонор сэрэмжтэй байдлаа алдахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх, өвдсөн бол гэртээ байх, ханиалгахдаа ам хамраа дарах, гараа угаах, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байхыг зөвлөсөн байна. Халдварын тохиолдлуудыг илрүүлэх, иргэдийг тусгаарлалт, шинжилгээнд хамруулах, өвчтөнүүдийг эмчлэх үйл ажиллагаагаа улс орнууд үргэлжлүүлсээр байх ёстой гэж Тедрос үзэж байна.
https://montsame.mn/mn/read/229071
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.