АНУ: Боолчлолд цэг тавьсны баяраар жагсаал хийлээ

АНУ: Боолчлолд цэг тавьсны баяраар жагсаал хийлээ

1865 оны  зургаадугаар сарын 19-нд Америкийн Техас мужид бүх боолыг чөлөөлж, эрх чөлөөт иргэн болж байгааг зарлан тунхаглаж байжээ. Үүнээс хойш жил бүрийн зургаадугаар сарын 19-ний өдрийг боолчлолд цэг тавьсан эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

АНУ-д боолчлолын системийг халсны 155 жилийн ойн баярыг тохиолдуулан муж, хотуудад олон мянган хүн оролцсон жагсаал боллоо. Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт цугласан иргэд өөрчлөлт, шинэчлэлт явуулахыг шаардсан уриа лоозонг барьсан байжээ.

Жагсаалд оролцсон зарим иргэн АНУ-д өнөөг хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл оршин тогтнож байгааг хэлж, энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал байгааг онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.