Ази, Африкийн орнуудад нар хиртэлт ажиглагдлаа

Ази, Африкийн орнуудад нар хиртэлт ажиглагдлаа

Ням гарагт буюу өчигдөр Ази, Африкийн зарим оронд  иргэд  нарны хагас болон бүтэн  хиртэлтийг харсан байна. Япон улсад л гэхэд ням гарагийн үдээс хойш 4 цагт сар,  нар болон дэлхийн дундуур орж, нарны хагас  хиртэлт болох үзэгдэл болжээ.

Японд ажиглагдсан нарны хагас  хиртэлт 2 цаг 30 минутын турш үргэлжилсэн  юм. Окинава мужийн нийслэл Наха хотын иргэд нарны гадаргуун 70 хувь  халхлагдах үзэгдлийг харсан бол Токиод нарны гадаргуун 30 хувь халхлагдаж үзэгджээ. Харин Энэтхэг болон Хятадын зарим бүс нутгаас тэнгэрт галт цагираг бий болох буюу бүтэн нар хиртэлтийг харах боломжтой байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.