Энэтхэгт солиртой төстэй сансрын биет унажээ

Энэтхэгт солиртой төстэй сансрын биет унажээ

Энэтхэгийн Ражастан мужийн Санчоре хотод солиртой төстэй сансрын биет унажээ. Энэ үед хоёр км зайд хүчтэй дэлбэрэх мэт чимээ сонсогдсон гэж болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүс ярьжээ. Сансрын биет унасан газар 0.5 метрийн гүн тогоо үүсжээ. Саарал өнгөтэй, гялтгар гадаргуутай энэ биет ойролцоогоор 2.8 зг жинтэй, хагас дугуй хэлбэртэй аж.

Сансрын биет буусан газар мэргэжилтнүүд ирэхэд эл зүйл халуун хэвээр байсан бөгөөд хэдэн цагийн дараа хөрсөн гэнэ. Сансрын биетийг Дели рүү шинжлүүлэхээр илгээсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.