С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казино тоглоогүй, сонирхсон төдий

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казино тоглоогүй, сонирхсон төдий

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцсон билээ.

Олон улсын хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Уг асуудалд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийж байна.

Тэрбээр "Казинодсон асуудал яригдаж байна. Надад ямар нэгэн баримт мэдээлэл алга. Д.Эрдэнэбат даргатай өглөө ярьсан. Гэхдээ ямар нэгэн тоглоом тоглоогүй. Тоглосон зүйл байхгүй. Орж сонирхсон төдий гэж хэлсэн. Өөрөө байр сууриа илэрхийлэх байх" хэмээлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.