Шинэ төрлийн коронавирусний эсрэг биет эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд илүү үүсдэг болох нь тогтоогджээ.

Шинэ төрлийн коронавирусний эсрэг биет эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд илүү үүсдэг болох нь тогтоогджээ.

Их Британийн эрүүл мэндийн үндэсний албаны мэргэжилтнүүд халдвар аваад эдгэрсэн 448 эрэгтэй, 148 эмэгтэй нийт 600 орчим хүний цусны ийлдсийг судалжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл, халдвар аваад эдгэрсэн эрэгтэйчүүдийн 43 хувьд цусны ийлдэст нь хүнд өвчтөнүүдэд сэлбэхэд хангалттай хэмжээний эсрэг биет үүссэн байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 29 хувьтай байсан аж.

Эмч нарын үзэж буйгаар, үүний шалтгаан нь эрчүүд илүү хүнд хэлбэрээр халдварлаж байгаатай холбоотой гэнэ. Судлаач Дэвид Робертсын хэлснээр, дархлааны тогтолцоо вирустэй тэмцэхдээ эсрэг биетийг ашигладаг аж. Коронавирусний халдвараар хэдий чинээ хүнд хэлбэрээр тусна төдий чинээ их хэмжээний эсрэг биет үүсдэг байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүнд өвчилж байгаа тул цусны ийлдэсний донор болоход илүү тохиромжтой гэж судлаачид тайлбарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.