Б.Обама Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд хандив цуглуулахад нь туслажээ

Б.Обама Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд хандив цуглуулахад нь туслажээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2017 онд хашиж байсан Барак Обама дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд анх удаа оролцжээ. Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахын тулд удахгүй хийх намын хурлын төлөөлөгчдөөс Ж.Байден хангалттай тооны дэмжлэг авчээ.

Associated Press” агентлагийн мэдээлснээр, Барак Обама эфирт гарснаар 7.6 сая гаруй ам.долларын хандивыг Жозеф Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд зориулж цуглуулж чадсан байна. 

Коронавирусний цар тахал дэгдээд буйтай холбоотойгоор хандив цуглуулах арга хэмжээ цахим хэлбэрээр явагджээ. Энэхүү арга хэмжээний шууд дамжуулалтанд нэвтрэхийн тулд Байденыг дэмжигчид түүний сонгуулийн өмнөх кампанит ажилд нь зориулж дурын хэмжээгээр хандив өгөх боломжтой байжээ.

АНУ-ын Зүүн эргийн цагаар 17:15 цагт шууд дамжуулалт эхлэх үед сонгуулийн өмнөх кампанит ажлын штабын дансанд 7.6 сая гаруй ам.доллар орсныг Жозеф Байден цохон тэмдэглэжээ. Түүний кампанит ажилд 175 мянга гаруй хүн мөнгө хандивлажээ. 

Цахим арга хэмжээний үеэр Обама анх удаа Байденыг дэмжсэн үг хэлж, Цагаан ордны одоогийн тэргүүний засаг захиргааны талаар сөрөг хандлагатай үг хэлжээ. Түүнчлэн тэрбээр коронавирусний цар тахалтай тэмцэх хүрээнд Д.Трампын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг шүүмжилсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ төрлийн коронавирусний эсрэг биет эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд илүү үүсдэг болох нь тогтоогджээ. 2020-06-24

ОХУ энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулахгүй 2020-06-24

Эйфелийн цамхгийг маргааш нээнэ 2020-06-24

Владимир Путин "COVID-19" -ийн эсрэг вакцин гартал иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ 2020-06-24

Мексикт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 2020-06-24

Б.Обама Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд хандив цуглуулахад нь туслажээ 2020-06-24

ОХУ-д дундаас дээш давхаргын татварыг өсгөлөө 2020-06-24

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотод Ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаал болно. 2020-06-24

Олон алдаа гаргаж байсан тухайгаа Ж.Болтон мэдэгджээ. 2020-06-24

Пакистаны үндэсний крикетийн багийн 10 тамирчнаас коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээллээ. 2020-06-24

В.Путин: Зөвлөлтийн ард түмэн дэлхий дахиныг фашизмаас аварсан 2020-06-24