Япон АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулахаас татгалзжээ

Япон АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулахаас татгалзжээ

Япон улс Америкийн “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзлаа гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Тус улсын батлан хамгаалахын сайд Таро Коно энэ системийн үнэ өртөг, байршуулах хугацаа болон техникийн бусад асуудлаас үүдэн “Aegis Ashore” системээс татгалзана гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Японы Засгийн газар 2017 онд Хойд Солонгосын зүгээс пуужин удаа дараа харваж байсан үед АНУ-ын “Aegis Ashore” хоёр системийг байрлуулах тухай шийдвэр гаргаж байв. Эдгээр системийг Японы баруун хойд Акита муж, баруун өмнөд Ямагучи мужид байрлуулахаар төлөвлөж байжээ. Энэ тохиолдолд  “Aegis Ashore” системийн үйлчилгээний тойрог бүх Японыг хамрах байжээ.

Систем тус бүрийн өртөг 100 тэрбум иен буюу 890 сая ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд 2023 онд багтаан байршуулахаар төлөвлөж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сэжигтэй этгээд цэргийн бааз руу нэвтрэхийг завджээ 2020-06-25

Халдвар авсан хүний тоо удахгүй 10 сая давна гэж ДЭМБ таамаглаж байна 2020-06-25

Коронавирусээр халдварласан Киргизийн төлөөлөгчид нутаг буцжээ 2020-06-25

Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдлээ 2020-06-25

Европын зарим оронд цар тахлын дэгдэлт нэмэгдсэний улмаас хөл хориог сэргээж байна 2020-06-25

Япон АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулахаас татгалзжээ 2020-06-25

Вирус судлаач: АНУ-д ойрын хэдэн 7 хоногт халдварын тоо өсөж магадгүй 2020-06-25

Сонгомол барилдааны олимпиын хос медальт, дэлхийн 4 удаагийн аварга Риза Каяалпыг Туркийн Спортын сайдын зөвлөхөөр томилох тушаалыг гаргажээ. 2020-06-25

ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ-д цагдаагийн шинэчлэлт хийж чадах уу 2020-06-25

Английн автомашины үйлдвэрлэл 1968 оноос хойш хамгийн ихээр уруудав 2020-06-25

Коронавирусний эсрэг вакцины туршилтыг Африкт анх удаа эхлүүлжээ 2020-06-25