Вирусний тархалтыг амжилттай зогсоосон орнуудад халдвар дахин гарч байгааг ДЭМБ мэдээлж байна.
Дэлхий дахинд сүүлийн сард коронавирусний халдварын тархалт эрс нэмэгджээ. Вирусний тархалтыг амжилттай зогсоосон орнуудад халдвар дахин гарч байгааг ДЭМБ мэдээлж байна.
Улс орнууд хүний амь нас, амьжиргаа хоёрын аль нэгийг сонгох биш аль алиныг нь сонгож, хүн амын аюулгүй байдлыг хангахаас гадна шинэлэг шийдэл олохыг ДЭМБ уриаллаа. Эрүүл мэндийн боловсон хүчинд хөрөнгө оруулах нь зардал биш хөрөнгө оруулалт юм гэж онцолжээ.
ДЭМБ-аас халдвартай эхээс эхийн сүүгээр дамжин хүүхдэд коронавирус халдах эсэхийг судлахад, халдвартай 46 эхийн 43-т нь хөхний сүүнд ковид илрээгүй, гуравт нь илэрсэн байна. Судалгаагаар хөхөөр хооллохын ач тус нь халдвар дамжих эрсдэлээс илүү гэж үзжээ.
ДЭМБ мөн коронавирус өвчинтэй тэмцэх шидэт арга гэж байхгүй, улс орны онцлогтой тохируулан арга хэмжээ авах нь чухал юм гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.