ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй
ОХУ-ын Спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй. Манай улс 2022 онд Красноярскт насанд хүрэгчдийн, 2021 онд Уфад идэрчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулна” гэж ярьжээ.
Энэ жил чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдахгүй байсан боловч Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсоны дараа 2020 оны сүүлээр ДАШТ-ийг зохион байгуулахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо шийдвэрлэсэн. Одоо тус тэмцээнийг хүлээн авах орныг хайж байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.