“Toyota” Япон дахь хос хөдөлгүүрт автомашинуудаа эргүүлэн татна

“Toyota” Япон дахь хос хөдөлгүүрт автомашинуудаа эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани компьютерийн программд доголдол гарсантай холбогдуулан 250 мянга орчим тээврийн хэрэгслээ эргүүлэн татах хүсэлт гаргажээ.

Эдгээр автомашинд “Prius”, “Prius Alpha”, “Auris”, “Mebius” загварын тээврийн хэрэгслүүд багтах бөгөөд уг шийдвэр нь 2014 оны хоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл үйлдвэрлэгдсэн автомашинуудад хамааралтай юм байна.

Японы Тээврийн яамны мэдээлснээр, хяналтын системийн программын доголдолтой автомашинууд зам дээр явж байхдаа зогсож болзошгүй ажээ. Харин “Toyota” компани, системийн доголдлын улмаас осол гарсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна гэж мэдээлжээ.

“Toyota” дээр дурдсан автомашинуудын эзэмшигчдэд цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Япон даяар байрлаж буй гэрээт борлуулагчид уг доголдлыг үнэ төлбөргүй засварлах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.