Хятадад дэгдсэн вирустай холбоотойгоор ДЭМБ шуурхай хурал зарлалаа

Хятадад дэгдсэн вирустай холбоотойгоор ДЭМБ шуурхай хурал зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай ажлын хэсэг маргааш буюу лхагва гарагт Женев хотноо хуралдаж, шинэ төрлийн титэм вирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээний онц байдал зарлах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд халдварладаг байж болзошгүй гэж мэдэгджээ.

Үл мэдэгдэх вирус халдварласан хүнтэй харьцах тохиолдолд халдварладаг болохыг нотолсон бодит нотолгоо байгаа тул шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэж тус хороо онцлоод, титэм вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байсан 15 эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар туссан болохыг баталжээ.

Одоогоор бүртгэгдээд буй тохиолдлуудын 95 гаруй хувь нь Ухань хоттой холбоотой байна.

Шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварлах эрсдэл бий болох нь тогтоогдсоноор титэм вирустэй тэмцэх зорилтыг хүндрүүлж байна гэж шинжээчид сэрэмжлүүллээ.

Мягмар гарагт шинэ төрлийн вирусээр халдварлаж, амиа алдсан хүний тоо дөрөв болж өссөн тухай Ухань хотын эрүүл мэндийн хороо мэдээлсэн. Нас барсан өвчтөн 89 настай байжээ.

Одоогийн байдлаар, Ухань хотод энэ вирусээр халдварласан 169 өвчтөн эмчлүүлж байгаагаас 35-ынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Нийт 224 тохиолдол Ухань, Бээжин, Шанхай хот, Гуандун мужид бүртгэгдээд байгаа бол Өмнөд Солонгос, Япон, Тайланд зэрэг улсад мөн бүртгэгдсэн билээ.

Үл мэдэгдэх вирусийн халдвар сүүлийн хэдхэн хоногт эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Ухань хотод энэ вирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан есөн тусгай эмнэлэг байгуулжээ. Үүний зэрэгцээ тус хотын 61 эмнэлэг энэ вирусээр халдварласан байж болзошгүй өвчтөнүүдийг хүлээн авч байна.

11 сая хүн амтай Ухань хот нь тээврийн зангилаа хот бөгөөд Хятадын Цагаан сараар тус хотоос Хятадын бусад хот руу чиглэсэн нийт 2131 нислэг, олон улсын 205 нислэг хуваарьтай.

Лондонд төвтэй Дэлхийн халдварт өвчин судлалын төвийн эрдэмтэд Ухань хотод үл мэдэгдэх вирусээр халдварласан хүний бодит тоо албан ёсны мэдээллээс хамаагүй их буюу 1700 орчим байж болзошгүй гэж анхааруулжээ. Ухань хотын нийтийн тээврийн бүх хэрэгслүүдэд хүний биеийн халууныг хэмжих хэт улаан туяаны термометр суурилуулжээ.

Хонконг, Сингапур, Тайланд, Малайз, ОХУ, АНУ зэрэг улс нисэх онгоцны буудлуудад хөл хорионы өндөржүүлсэн дэглэм тогтоогоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэг юань 400.42 төгрөгтэй тэнцэв 2020-01-21

Зөрчлийн хууль “зөөлдөж”, Эрүүгийн хууль хатуудсан уу? 2020-01-21

“Оюутолгой”-н гэрээг өөрчлөх хэлэлцээ хийх Ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахална 2020-01-21

УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” хэрэгжих эсэх нь хүлээлт үүсгэсэн сэдэв болоод байгаа билээ. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрэ 2020-01-21

Ц.Нямдорж: Энэ долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг шийднэ. 2020-01-21

Хятадад дэгдсэн вирустай холбоотойгоор ДЭМБ шуурхай хурал зарлалаа 2020-01-21

С.Чинзориг: Би ямар казино тоглосон биш өөрсдөөс нь асуу 2020-01-21

Ж.Бат-Эрдэнэ: Казинод нэр холбогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох ёстой 2020-01-21

НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна 2020-01-21

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржтой уулзахаар Давосыг зорив уу! 2020-01-21

Нүүрсний экспорт ЗУРГАА орчим сая тонноор тасалдана гэсэн таамаг баталгаажлаа 2020-01-21