Европт халдварын шинэ дэгдэлт гарчээ

Европт халдварын шинэ дэгдэлт гарчээ

Өнгөрсөн долоо хоногт Европт бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн тоон үзүүлэлт сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаа нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ. Дүрс бичлэгээр хийсэн түүний мэдэгдлийг “YouTube”-д нийтэлсэн байна.

Түүний хэлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлага бүс нутгийн 30 оронд ажиглагджээ. Эдгээр орны 11-д нь вирус хурдацтай тархаж байгаа нь цар тахал дахин эхлэхэд хүргэж болзошгүй байна. Хэрэв эхэлсэн дэгдэлтийг зогсоохгүй бол Европын улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог "ёроолгүй ирмэг рүү" дахин түлхэнэ гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдэв.

Улс орнууд өмнө нь тогтоосон хязгаарлалтыг цуцалж байгаа нь өвчний шинэ дэгдэлт гарах эрсдэлтэй гэж тэрбээр урьд нь сануулж байснаа дурдсан байна. “Европын зарим оронд энэ эрсдэл бодит байдал дээр биеллээ олсон” гэж Клюге цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ түүний хэлснээр, Польш, Герман, Испани, Израилын эрх баригчид өвчний шинэ тохиолдол нэмэгдэж байгаад түргэн хариу арга хэмжээ авсан байна. Европчууд хоорондоо зай барих, амны хаалт зүүх гэх мэт арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхдөө илүү хариуцлагатай хандаж эхэлснийг тэрбээр онцлов.

БНХАУ-д анх дэгдсэн шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Тус байгууллагаас хамгийн сүүлд мэдээлснээр, дэлхий даяар 9.3 сая хүн халдвар авч, 479 мянга гаруй хүн нас баржээ. Европын орнуудад халдвар авсан нийт хүний тоо 2.6 саяд хүрч, 195 мянга гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бээжинд халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-26

АНУ-ын Засгийн газар цар тахалтай холбогдуулан олгосон тэтгэмжийг 1.4 сая гаруй “амьгүй албат” хүртжээ. 2020-06-26

Франц, Герман улсууд ДЭМБ-д үзүүлж байгаа дэмжлэгээ үргэлжлүүлнэ 2020-06-26

АНУ-д халдвар авагсдын бодит тоо 20 саяд хүрсэн байж болзошгүй 2020-06-26

Энэтхэгт аянганд ниргүүлсний улмаас 100 гаруй хүн амиа алджээ 2020-06-26

Европт халдварын шинэ дэгдэлт гарчээ 2020-06-26

"Арепливир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ 2020-06-26

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна 2020-06-26

АНУ-д коронавируснээс шалтгаалж 57 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. 2020-06-26

Умардын эрх баригчид “Харри Поттер”-ыг хүүхдүүдэд сайн нөлөөтэй гэж дүгнэжээ 2020-06-26

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ 2020-06-26