МҮОХ-ны ерөнхийлөгчийг наймдугаар сард сонгохоор товлолоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2020.06.27/ цахимаар хуралдлаа.
Хурлаар "COVID-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, тус хурлаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын нөхөн сонгуулийг хийхээр тогтов.
Мөн МҮОХ-ны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, "Токио-2020" Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын "элч"-ийг томилох тухай хэлэлцлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.