Архангай, Дорнод, Өвөрхангай, Дарханд ХЯНАЛТЫН ТООЛЛОГО хийж эхэллээ

Архангай, Дорнод, Өвөрхангай, Дарханд ХЯНАЛТЫН ТООЛЛОГО хийж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүллээ.

Хяналтын тооллогыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 2020 оны зургаадугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр 22:00 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.  

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.


УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ

                                                                                                                      Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг наймдугаар сард сонгохоор товлолоо 2020-06-27

“The Hu” хамтлагийн хандивын онлайн тоглолт маргааш болно 2020-06-27

Нур-Султан, Алма-Ата хотынхон амралтын өдрүүдээ дахин хорио цээрийн дэглэмд өнгөрүүлнэ 2020-06-27

Голуудын усны түвшин 5-50 см даван үерлэж байна 2020-06-27

БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна. 2020-06-27

Архангай, Дорнод, Өвөрхангай, Дарханд ХЯНАЛТЫН ТООЛЛОГО хийж эхэллээ 2020-06-27

“Хүрээ цам-2020”-ын номыг өнөөдрөөс хурж эхэллээ 2020-06-27

МАН хяналтын тооллого хийхийг дэмжиж, СЕХ-нд санал хүргүүлжээ 2020-06-28

Хорио цуцлагдангуут "Анна Каренина"-г олны хүртээл болгоно 2020-06-28

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 2020-06-28

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна 2020-06-28