Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Швейцарын Холбооны Улсын Давос хотод өнөөдөр /2020.01.21/ Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтаар экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн үндсэн зургаан чиглэлээр өргөн хүрээний уулзалт ярилцлага өрнүүлэхээр зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.
Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2009-2011, 2013-2017 онд Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003 болон 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцож байсан бол энэ жил дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.