Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ

Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ

2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлсэн билээ.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,

Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,

Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,

Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,

Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,

Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд зорчиж буй иргэдийн анхааралд 2025-04-30

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сар хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ. 2025-04-30

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 2025-04-30

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив 2025-04-30

Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа 2025-04-30

Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ 2025-04-30

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-04-30

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025-04-30

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2025-04-30

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ. 2025-04-30

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01