“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын  газраас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс дахь гадаад иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Тус эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж үг хэлэв. Тэрээр “Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь өнөөгийн даяаршлын эрин зуунд улс орнуудын хил хязгаар улам нээлттэй болж, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр гадаадын иргэдийн эрх зүйн байдал, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, соёлын дасан зохицол, нийгмийн интеграци зэрэг нийгмийн олон салбарт хамаарал бүхий, цаг үеийн чухал асуудлыг хөндөн хэлэлцүүлж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо. 

Мөн тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг “Гадаад иргэдийн хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулахад баримталж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэв. 

Монгол Улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын хяналт, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч буй сорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, олон улсын жишиг, сайн туршлагыг судалж, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөллүүдийн дунд санал солилцох, бодлогын түвшинд шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив 2025-04-30

Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа 2025-04-30

Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ 2025-04-30

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-04-30

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025-04-30

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2025-04-30

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ. 2025-04-30

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов 23 цагийн өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 19 цагийн өмнө