Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Улаанбаатар хотын Багануур дүүрэг чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ.

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авчээ. Эдгээр автобусыг хот орчмын буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд үйлчилгээнд явуулна. 

НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр автобусны чиглэл нь Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол байна. Тодруулбал, Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол юм. 

Цагийн хуваарь:

Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00

Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00 

Өдөрт 4 удаа рэйс хийх бөгөөд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. Тус автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулах систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.

Эх сурвалж: монцамэ.мн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 2025-04-30

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив 2025-04-30

Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа 2025-04-30

Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ 2025-04-30

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-04-30

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025-04-30

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2025-04-30

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ. 2025-04-30

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов 22 цагийн өмнө