2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн сарын 30-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онд тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлжээ. Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан төсвийн тухай шаардлагуудыг хангасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлд цэрэг татлага тав дахь өдөр эхэлнэ 2025-04-30

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-04-30

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025-04-30

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2025-04-30

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ. 2025-04-30

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов 23 цагийн өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 19 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1106 болжээ 6 цагийн өмнө

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно 6 цагийн өмнө