БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ хөлөг онгоц турших ажиллагаанд оролцжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ хөлөг онгоц турших ажиллагаанд оролцжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эскадрын мина зөөгч шинэ хөлөг онгоц болох "Чо Хён"-ы зэвсгийн системийг турших ажиллагаанд оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.

Туршилтын явцад дуунаас хэт хурдан стратегийн далавчит пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах пуужинг  харвасан байна. Мөн 127 мм-ийн автомат их буугаар туршилтын буудлага хийжээ. Ким Жөн Ун уг шинэ хөлөг онгоцны зэвсэглэл нь хүчтэй цохилт өгөх хэрэгсэл болон хамгаалалтын иж бүрэн системийг нэгтгэсэн гэдгийг онцолжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.