БНСУ-ын Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорлоо

БНСУ-ын Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 3-нд болохтой холбогдуулан улс төрийн намуудын дотоод сонгууль болж байгаа билээ. Өнөөдөр тэгвэл 16.00 цагт Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дог Сү албан тушаалаасаа буух хүсэлтээ илэрхийлжээ. Түүний хувьд “Ард түмний хүч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа аж. 

Хан Дог Сү “Энэ талаар маш удаан хугацааны турш бодсон. Би 1970 оноос хойш 50 гаруй жил төрийн өндөр албан тушаалд ажиллаж, бүхий л цаг хугацаанд ард түмэнтэйгээ хамт байлаа” хэмээн хэлсэн байна.

БНСУ-ын Ерөнхий сайдын Тамгын газраас Ерөнхий сайд Хан Дог Сүгийн хүсэлтийг авсан талаар мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.