Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой дараах асуудлыг хэлэлцлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”, “Үндэсний дата төв” УТҮГ-ын төлөөлөл ажиллах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг 59 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025-04-30

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2025-04-30

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ. 2025-04-30

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-05-01

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов 23 цагийн өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 19 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1106 болжээ 7 цагийн өмнө

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно 7 цагийн өмнө

Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа 7 цагийн өмнө

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 4 цагийн өмнө