Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ

2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд болж, аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх барилдлаа. 
Тус барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Чойрын Богд" дэвжээний бөх аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, ҮБХИС, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.  
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Ховд" дэвжээний бөх  аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа. 
Наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмлээ гэж МҮБХ-ноос мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын их баяр наадмаар долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна 2025-06-05

Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа 2025-06-05

Бээжин-Улаанбаатарын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэжээ 2025-06-05

Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах хуультай 2025-06-05

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно 2025-06-06

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ 2025-06-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2025-06-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5709 болжээ 2025-06-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-11

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан иргэнийг хуяглан хүргэлээ 2025-06-11